Бид туслая ТББ
2026/10/25

Бидний тухай

Манай байгууллага нь 2017 онд байгуулагдсан бөгөөд нийгмийн хариуцлага, ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хөндлөнгийн хяналт, мониторинг, судалгаа шинжилгээ, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага юм.

Бид одоогоор 5 үндсэн ажилтан, орон тооны 2 зөвлөх, гэрээт 10 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

5

үндсэн ажилтан

2

орон тооны зөвлөх

10+

гэрээт ажилтан

Алсын хараа

Хараат бус хяналт, бодит судалгаа, мэдлэгт суурилсан шийдлээр нийгмийн эерэг өөрчлөлтийг хөтлөгч, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн бус байгууллага байна.

Эрхэм зорилго

Нийгэм, байгууллагын үйл ажиллагаанд хараат бус, бодитой хяналт-шинжилгээ хийж, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоо болон тогтвортой хөгжлийг дэмжинэ.

Стратегийн үндсэн зорилго

Нотолгоонд суурилсан хяналт, судалгаа, мэдлэг, мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан байгууллага болон нийгмийн бодит асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж, хариуцлагатай, ил тод, тогтвортой хөгжлийг дэмжих.