Бид туслая ТББ
2026/10/27

Үйл ажиллагаа

Судалгаа, шинжилгээ

Байгууллага, төсөл хөтөлбөр, нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон орон нутгийн хөгжлийн асуудлыг бодит мэдээлэл, тоон болон чанарын судалгааны арга зүйгээр шинжилж, шийдвэр гаргалтад ашиглахуйц дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулдаг.

Сургалт, чадавх бэхжүүлэх үйлчилгээ

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрийн баг, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэдлэг, ур чадвар, байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх захиалгат болон сэдэвчилсэн сургалт зохион байгуулдаг.

Зөвлөх үйлчилгээ

Байгууллагын тулгамдсан асуудлыг тодорхойлж, бодит нөхцөл байдалд шинжилгээ хийж, хэрэгжүүлэх боломжтой шийдэл, аргачлал, төлөвлөгөө боловсруулан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Бид зөвхөн зөвлөмж өгөхөөс гадна шаардлагатай тохиолдолд шийдлийг хэрэгжүүлэх арга зүйн дэмжлэг үзүүлж, үр дүнг нь үнэлнэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ

Төрийн болон орон нутгийн байгууллага, төсөл хөтөлбөр, нийтийн үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт, чанар, үр дүнг хараат бус, бодит мэдээлэл, нотолгоонд тулгуурлан хянаж, үнэлдэг.

Хяналтын зорилго нь зөвхөн зөрчил илрүүлэх бус, асуудлын шалтгааныг тодорхойлж, үйл ажиллагааг сайжруулах бодит зөвлөмж өгөхөд оршино.